Tuesday, December 10, 2013

Monday, December 2, 2013

Морины явдал

Морины явдал

  • Жороолох
  • Алхуулах
  • Шогшуулах
  • Цогиулах
  • Хатируулах
  • Ергүүлэх
  • Давхиулах
  • Гэлдрүүлэх
  • Таваргах
  • Саяаглах

Sunday, December 1, 2013

Адууны эртний өвөг

Адууны эртний өвөг нь туулайрхуу биетэй, урд хоёр сарвуу нь дөрвөн салаа, хойт хоёр сарвуу нь гурван салаа сарвуутай хиракотериум хэмээх нэртэй шүүслэг ургамлаар хооллодог 28-56 см өндөртэй жижиг амьтан гэж үздэг. гэхдээ монгол адууны өвөг тодорхойлогдоогүй байгаа. тахийн удам өмнөд оросын тал хээрээр тархан түүнээс тарпан хэмээх шинэ зүйл үүсч үүнээс гэрийн адуу үүссэн гэж үздэг боловч тарпан нь арван ес дүгээр зуунд бүрэн устсан тул тарпаны хромсомын тоог тодорхойлж чадаагүй, иймээс энэ онолын сул тал болж байна.

Thursday, November 28, 2013

Адуу

Адуу нь битүү туурайт хөхтөн бөгөөд уналга, ачилга, хүнс зэрэгт ашиглагддаг эдийн засгийн ач холбогдол бүхий гэршүүлсэн амьтан. Хүн төрөлхтөн 10000 жилийн өмнөөс адууг гэршүүлсэн гэдэг. Монголын нүүдлийн соёл, амьдралын хэв маяг, уламжлалт цэргийн урлаг нь адуун дээр үндэслэсэн гэхэд хилсдэхгүй.
Адуу нь таван хошуу малын нэг бөгөөд бод мал юм. Адууг Монголчууд нас хүйсээр нь ялган нэрлэдэг.
Япон улсад бол морь унах буюу эзэмших нь нэр төрийн хэрэг байсан байна. Нэг ёсондоо эрх мэдэл, хүч чадалтайг нь илтгэж байсан гэсэн үг.
Харин эдийн засгийн байдал өөрчлөгдөж нүүдэлчин соёлынхтой харьцуулахад одоо мориний илэрхийлэх эдийн засгийн үнэ нь буурсан гэж судлаачид үздэг.
Саяхан хүртэл тахийг адууны шууд өвөг гэж үзэж байсан боловч[1], бусад эрдэмтэн нарын судалгаагаар тахь нь 66 хромсомтой, гэрийн адуу нь 64 хромсомтой болохыг сүүлийн үеийн цитогенетикийн судалгаагаар нотолж тахийг тусгай биеэ даасан салбар гэж үзэх болсон[2].
Амьтан судлалын ангиллаар гэрийн адуу болон түүний өвөг болох одоогийн зэрлэг адуу нь битүү туурайтны отряд, адуу төстний язгуур, адууны төрөлд хамаарагдана. адууны төрөл дотроо жинхэнэ адуу, илжиг, илжгэнцэр буюу хулан, зебр буюу эрээн тахь гэсэн дөрвөн дэд төрөлд хуваагдана.

Wednesday, November 27, 2013

Сайн байна уу ? Намайг Батхүү гэдэг би 15 настай Монгол Тэмүүлэл олон улсын лаборатори сургуульд сурдаг. Би блогоо Монгол түмний хийморь болох Адуу буюу Морь - ны тухай хийж байгаа юмаа.