Адуу нь битүү туурайт хөхтөн бөгөөд уналга, ачилга, хүнс зэрэгт ашиглагддаг эдийн засгийн ач холбогдол бүхий гэршүүлсэн амьтан. Хүн төрөлхтөн 10000 жилийн өмнөөс адууг гэршүүлсэн гэдэг. Монголын нүүдлийн соёл, амьдралын хэв маяг, уламжлалт цэргийн урлаг нь адуун дээр үндэслэсэн гэхэд хилсдэхгүй.
Адуу нь таван хошуу малын нэг бөгөөд бод мал юм. Адууг Монголчууд нас хүйсээр нь ялган нэрлэдэг.
Япон
улсад бол морь унах буюу эзэмших нь нэр төрийн хэрэг байсан байна. Нэг
ёсондоо эрх мэдэл, хүч чадалтайг нь илтгэж байсан гэсэн үг.
Харин эдийн засгийн байдал өөрчлөгдөж нүүдэлчин соёлынхтой
харьцуулахад одоо мориний илэрхийлэх эдийн засгийн үнэ нь буурсан гэж
судлаачид үздэг.
Саяхан хүртэл тахийг адууны шууд өвөг гэж үзэж байсан боловч[1],
бусад эрдэмтэн нарын судалгаагаар тахь нь 66 хромсомтой, гэрийн адуу нь
64 хромсомтой болохыг сүүлийн үеийн цитогенетикийн судалгаагаар нотолж
тахийг тусгай биеэ даасан салбар гэж үзэх болсон[2].
Амьтан судлалын ангиллаар гэрийн адуу болон түүний өвөг болох
одоогийн зэрлэг адуу нь битүү туурайтны отряд, адуу төстний язгуур,
адууны төрөлд хамаарагдана. адууны төрөл дотроо жинхэнэ адуу, илжиг,
илжгэнцэр буюу хулан, зебр буюу эрээн тахь гэсэн дөрвөн дэд төрөлд
хуваагдана.
No comments:
Post a Comment